Posts

Showing posts from December, 2017

Маргаашийн тамхи

Image
Өчигдөр 5 ширхэг, өнөөдөр 1 хайрцаг, маргааш мэдэхгүй.  Яагаад мэдэхгүй гэж үү? Учир нь маргаашийг хэн ч мэдэхгүй шүү дээ.Бүүр хэн ч...  Зарим нэг хүмүүс маргаашийн талаар ярьдаг ч "Худал". Маргааш би чамаас зээлсэн мөнгөө өгнө, маргааш хийчихье, маргааш л болоё доо. Гэвч маргааш зээлсэн мөнгөө өгөх гэтэл үхчихвэл яаана. Үхэл ямар чам дээр ирэхдээ ямар сигнал дарах биш болж л өгвөл "ӨНӨӨДӨР". Тэр өнөөдөр бүхэл бүтэн 1 хайрцаг тамхи татжээ.1 өдөр 1 хайрцаг энэ магадгүй түүний дээд амжилт.Бахархах юм биш харин ч гунигтайяа...  Тамхи чихрийн шижин үүсгэнэ, тамхи бэлгийн сулрал үүсгэнэ, тамхи гоо сайханг гутаана.  Бүх л татсан, татах гэж буй тамхины хайрцаг  дээр ингэж бичсэн байна. Яагаад тэд өөр зүйл бичиж болдоггүй юм бэ? Жишээ нь : Тамхи тайвшруулна, тамхи ганцаардсан үед хань болно, тамхи бодолд автуулна ч  юм уу? Ер нь чихрийн шижинтэй байсан ч байгаагүй ч цаг нь ирвэл бүгд авсанд орхоос хойш.  Юу бичиж байгаагаа ч мэдэх юм алга. Түүн...