Маргаашийн тамхи
Өчигдөр 5 ширхэг, өнөөдөр 1 хайрцаг, маргааш мэдэхгүй.
Яагаад мэдэхгүй гэж үү? Учир нь маргаашийг хэн ч мэдэхгүй шүү дээ.Бүүр хэн ч...
Зарим нэг хүмүүс маргаашийн талаар ярьдаг ч "Худал".
Маргааш би чамаас зээлсэн мөнгөө өгнө, маргааш хийчихье, маргааш л болоё доо. Гэвч маргааш зээлсэн мөнгөө өгөх гэтэл үхчихвэл яаана. Үхэл ямар чам дээр ирэхдээ ямар сигнал дарах биш болж л өгвөл "ӨНӨӨДӨР".
Тэр өнөөдөр бүхэл бүтэн 1 хайрцаг тамхи татжээ.1 өдөр 1 хайрцаг энэ магадгүй түүний дээд амжилт.Бахархах юм биш харин ч гунигтайяа...
Тамхи чихрийн шижин үүсгэнэ, тамхи бэлгийн сулрал үүсгэнэ, тамхи гоо сайханг гутаана.
Бүх л татсан, татах гэж буй тамхины хайрцаг дээр ингэж бичсэн байна. Яагаад тэд өөр зүйл бичиж болдоггүй юм бэ? Жишээ нь : Тамхи тайвшруулна, тамхи ганцаардсан үед хань болно, тамхи бодолд автуулна ч юм уу? Ер нь чихрийн шижинтэй байсан ч байгаагүй ч цаг нь ирвэл бүгд авсанд орхоос хойш.
Юу бичиж байгаагаа ч мэдэх юм алга.
Түүний бүтэлгүй анхны хайрын сэдэв маргаашийн хэн ч мэдэхгүй таавар, тамхины хэнд ч хэрэггүй магтаалруу хазайчих гэж.
Ууг нь бодолд автаад л нэг их хайрын тухай бичих гэж байлаа.Гэхдээ ийм юм бичнэ гэж хэн мэдхэв.Зүгээр л толгойдоо орсон бүгдийг нь буулгаж байна.
Өнөөдөр 12.31
Маргааш 1.1 цаг хугацаа харван одсоор л... хэнийг ч хүлээхгүй.

Comments
Post a Comment