Posts

Өвөлжөө

Ө вөл намайг март Өвөл намайг март гэж хэлээд Ойн жимээр алхлаа Таван сарын турш Таван сарын турш би байхгүй Уулнаас бууж ирэхгүй гэдэг шиг хүн бүр л зун болохоор өвлийг хүснэ өвөл нь харин зуныг хүснэ түүнийг явсаны дараа түүнд хайртай гэдгээ ухаарч байгаа юм шиг л өнгөрсөн хойно нь хий дэмий харуусах юм даа. Өвөлжөөний тухай бичих болсон шалтгаан нь өнөөдөр манай японд сурдаг найз надаас "Цас" гэдэг эсээ бичиж өгөхийг гуйсан юм тийм шалтгаанаар л одоо ингээд бичээд сууж байна.Нээрээ токио-д уржигдар буюу 1.22нд 4н жилд ороогүй их цас орсон юм байхаа. Японы цас нь усархаг л гэнэ,зөөлөн л гэнэ,хүйтэн биш л гэнэ/хаха/.Гоё ч юм шиг Монголийн маань цас хатуу хүйтэн болохоор л гэрээсээ гармааргүй өвөл байна гэж би бичиж байгаа байх/хаха/. Хүйтэн биш цас ордог бол өдөржин цас орж байсан ч яахав.Яг л бүхнийг шинээр эхлэж байгаа мэт цав цагаан.Зун бороо орсны дараа манай байрнууд нээх хөөрхөн өнгө орчихдог угаачихсан юм шиг л/хаха/ өвөл харин бүгдэн дээр нь цагаан цаас тавичихса...

Starry, starry night

Image
Starry, starry night Portraits hung in empty halls Frameless heads on nameless walls With eyes that watch the world and can't forget Сүүлийн үед буюу ойрын хэдэн сар бүүр цаашлавал яг энэ цаг үед миний сонирхолыг татсан нэгэн уран зургийг би олж харсан юм./мэдээж бодитоор нь биш хаха/ Энэ зураг нь Vincent Willem van Gogh буюу голландын пост-импрессионист зураачын бүтээл "Starry night" юм.Ухаан орсон цагаасаа хойш энэ зургийг өмнө нь харж байсан үгүйгээ мэдэхгүй ч хара хад нэг л дотно санагдсан. Би уран зураг нээх сонирхдоггүй зүгээр л хараад өнгөрдөг хүн юм.Гэвч энэ зургийг хархаас илүү мэдэрсэн.Шөнийн тэнгэрт дуртайг ч хэлэхүү одод гялтаган аж байвал бүүр дуртайг ч хэлэхүү./хаха/ Бодит байдлаас арай давж төсөөлөлд хүрсэн зураг.Хүний төсөөлөл гэдэг гайхалтай, юунд ч хүргэж юуг ч хийж чадах боломжийг өгдөг тийм л зүйл.Тиймээс бид жаргалтай амьдралыг төсөөлдөгтөө баярлах хэрэгтэй. Энэ зургийг харахаар л одод түгсэн шөнө түүний гарнаас атгаад алхмаар санагд...

IDK

Image
Яагаад зарим хүмүүс бусдад таалагдах гэж амьдардаг юм бэ ?   Ихэнх хүмүүс зүгээр л бусдад сайхан харагдахын төлөө эсвэл бусдаас илүү гарах гэж ямар сайхан амьдралтай болохоо харуулах гэж нөгөө талаар бусдаар атаархуулах гэж амьдардаг гээд боддоо...  Хүнээс илүү гарч байж санаа нь амардаг тийм л амьдрал, харин тэдний зэрэгт хүрч чадахгүй зарим нэг хүмүүс нь ердөө л өөрсдөөс нь илүү байгаад уурлаж бухимдаж өөрсдийгөө дутуу үнэлж өөрсддөө итгэх итгэл гэх асар том сэтгэлийн зориг, хүсэл тэмүүлэлээ нэг муу атаархал аль эсвэл тэнэг толгойноосоо болж алддаг. Ийм байгаад магадгүй хэний ч буруу байхгүй байх ялангуяа 21-р зуунд төрсөн миний дүү нар болон ах эгч нарт.Учир нь биднийг төрхөд өнгө мөнгөөр ялгадаг тийм л нийгэм угтаж авсан.Магадгүй ингэж хэлэх нь зарим хүмүүсийн санааг амраах байх.Тэд өөрсдөдөө буруу тохох дургүй шүү дээ. /хаха/ Гэхдээ өнгө мөнгөөр ялгадаг тийм л нийгэм нь хүн бүрийн санааг зовоож байгаа ганц асуудал байх гэж би боддог. Энэ магадгүй манай хажуу айлын ...

Маргаашийн тамхи

Image
Өчигдөр 5 ширхэг, өнөөдөр 1 хайрцаг, маргааш мэдэхгүй.  Яагаад мэдэхгүй гэж үү? Учир нь маргаашийг хэн ч мэдэхгүй шүү дээ.Бүүр хэн ч...  Зарим нэг хүмүүс маргаашийн талаар ярьдаг ч "Худал". Маргааш би чамаас зээлсэн мөнгөө өгнө, маргааш хийчихье, маргааш л болоё доо. Гэвч маргааш зээлсэн мөнгөө өгөх гэтэл үхчихвэл яаана. Үхэл ямар чам дээр ирэхдээ ямар сигнал дарах биш болж л өгвөл "ӨНӨӨДӨР". Тэр өнөөдөр бүхэл бүтэн 1 хайрцаг тамхи татжээ.1 өдөр 1 хайрцаг энэ магадгүй түүний дээд амжилт.Бахархах юм биш харин ч гунигтайяа...  Тамхи чихрийн шижин үүсгэнэ, тамхи бэлгийн сулрал үүсгэнэ, тамхи гоо сайханг гутаана.  Бүх л татсан, татах гэж буй тамхины хайрцаг  дээр ингэж бичсэн байна. Яагаад тэд өөр зүйл бичиж болдоггүй юм бэ? Жишээ нь : Тамхи тайвшруулна, тамхи ганцаардсан үед хань болно, тамхи бодолд автуулна ч  юм уу? Ер нь чихрийн шижинтэй байсан ч байгаагүй ч цаг нь ирвэл бүгд авсанд орхоос хойш.  Юу бичиж байгаагаа ч мэдэх юм алга. Түүн...