Өвөлжөө

Өвөл намайг март Өвөл намайг март гэж хэлээд Ойн жимээр алхлаа
Таван сарын турш Таван сарын турш би байхгүй Уулнаас бууж ирэхгүй гэдэг шиг хүн бүр л зун болохоор өвлийг хүснэ өвөл нь харин зуныг хүснэ түүнийг явсаны дараа түүнд хайртай гэдгээ ухаарч байгаа юм шиг л өнгөрсөн хойно нь хий дэмий харуусах юм даа. Өвөлжөөний тухай бичих болсон шалтгаан нь өнөөдөр манай японд сурдаг найз надаас "Цас" гэдэг эсээ бичиж өгөхийг гуйсан юм тийм шалтгаанаар л одоо ингээд бичээд сууж байна.Нээрээ токио-д уржигдар буюу 1.22нд 4н жилд ороогүй их цас орсон юм байхаа. Японы цас нь усархаг л гэнэ,зөөлөн л гэнэ,хүйтэн биш л гэнэ/хаха/.Гоё ч юм шиг Монголийн маань цас хатуу хүйтэн болохоор л гэрээсээ гармааргүй өвөл байна гэж би бичиж байгаа байх/хаха/. Хүйтэн биш цас ордог бол өдөржин цас орж байсан ч яахав.Яг л бүхнийг шинээр эхлэж байгаа мэт цав цагаан.Зун бороо орсны дараа манай байрнууд нээх хөөрхөн өнгө орчихдог угаачихсан юм шиг л/хаха/ өвөл харин бүгдэн дээр нь цагаан цаас тавичихсан юм шиг л болчихно шүү дээ.Цонхоороо хараад суух ямар сайхан гээч харах тусам хараад л баймаар. Бас нэг өвлийн тухай шүлэг оруулмаар санагдав. Энэ нь яадаг шүлэг вэ гэвэл манай дүүгийн надад дандаа уншиж өгдөг шүлэг байгаа юм. Бүүр сонссоор байгаад цээжилчхэж.

Цастай өвөл, мөстэй өвөл

Цан хүүрэг, жавартай өвөл
Хүүхэд бидний хүлээсэн өвөл
Хүйтэн гэлгүй хүсдэг өвөл
Цас мөсөн дээр тоглохгүй бол
Цагаан өвөл гомдоно байх даа
Мөс цасан дээр тоглохгүй бол
Мөнгөн өвөл гомдоно байх даа
Дүүгийнхээ уншхыг сонсохоор гадаа гараад цасаар тогломоор санагдана шүү дээ/хаха/.Ер нь л өвөл гэдэг их гоё улирал.Хэрвээ өвөл гэдэг улирал байгаагүй бол дэлхий ертөнц миний дурсамжинд үргэлж нөгөө л нэг цэнхэр, ногоон чигээрээ үлдэх байсан байхдаа.Тиймээс өвөл чи бидний дэлхийг цагаанаар будсанд баярлалаа.
https://www.youtube.com/watch?v=0RaWPPxvfl4 
Өвлийн дараа хавар бий... цас чи дахиад л хуурамч хүмүүс шиг алга болох байх даа.  
Өнөөдөр 1.25.2018


Comments

Popular posts from this blog

Маргаашийн тамхи

Starry, starry night