Starry, starry night


Starry, starry night
Portraits hung in empty halls
Frameless heads on nameless walls
With eyes that watch the world and can't forget

Сүүлийн үед буюу ойрын хэдэн сар бүүр цаашлавал яг энэ цаг үед миний сонирхолыг татсан нэгэн уран зургийг би олж харсан юм./мэдээж бодитоор нь биш хаха/
Энэ зураг нь Vincent Willem van Gogh буюу голландын пост-импрессионист зураачын бүтээл "Starry night" юм.Ухаан орсон цагаасаа хойш энэ зургийг өмнө нь харж байсан үгүйгээ мэдэхгүй ч харахад нэг л дотно санагдсан.
Би уран зураг нээх сонирхдоггүй зүгээр л хараад өнгөрдөг хүн юм.Гэвч энэ зургийг хархаас илүү мэдэрсэн.Шөнийн тэнгэрт дуртайг ч хэлэхүү одод гялтаганаж байвал бүүр дуртайг ч хэлэхүү./хаха/
Бодит байдлаас арай давж төсөөлөлд хүрсэн зураг.Хүний төсөөлөл гэдэг гайхалтай, юунд ч хүргэж юуг ч хийж чадах боломжийг өгдөг тийм л зүйл.Тиймээс бид жаргалтай амьдралыг төсөөлдөгтөө баярлах хэрэгтэй.
Энэ зургийг харахаар л одод түгсэн шөнө түүний гарнаас атгаад алхмаар санагддаг шүү.Эцэг эхийнхээ ачийг хариулахтай адил сайхан мэдрэмж төрнө гэж би 101% итгэдэг.Юугаар ч илэрхийлж чадахгүй мэдрэмж.
Харах тусам хараад л баймаар.Мөн би Don McLean - Vincent ( Starry, Starry Night) дууг сонсох дуртай, энэ зурагнаас л болж тэр дууг олсон юм.Дууг нь сонсонгоо энэ зургийг ширтэх чинь тэгээд л хайртай хүнийхээ зургийг харж байгаа юм шиг, хайртай ээждээ үнсүүлж байгаа юм шиг мэдрэмжийг өгнө шүү дээ.Бүүр 2pac үхэхийнхээ өмнө сонссон сүүлийн дуу нь энэ дуу байсан юм шүү дээ. Ер нь юм гэдэг гайхалтай энгийн зүйлийн ард ч эгэл бус олон зүйл нуугдаж байдаг. Гол нь хүмүүс бид бүгдийн харж буй өнцөг, мэдэрч буй мэдрэмж л чухал.
Өнөөдөр 1/21/2018
Энэ #gif надад цаг хугацаа өнгөрсөөр л байгаа гэдгийг сануулж буй мэт харагдав.

Comments

Popular posts from this blog

Өвөлжөө

Маргаашийн тамхи